Нэр: Бен Бернанке /Ben Bernanke/

Төрсөн огноо: 1953.12.13

Нобелийн шагнал хүртсэн он: 2022

Судалгааны талбар: Макроэкономикс

Нобелийн шагнал хүртсэн бүтээл: Банк болон санхүүгийн хямралын тухай судалгаа

Судалгааны ажлаараа олж илрүүлсэн гол санаа:

Дуглас Даймонд, Филип Дибвиг нартай хамтарсан судалгаандаа санхүүгийн хямралтай холбогдох банкуудын гол үүргийг чухалчлан авч үзсэн байна. Тэдний дүн шинжилгээ нь санхүүгийн зах зээлийг зохицуулах, санхүүгийн хямралыг даван туулахад практик ач холбогдолтой байв.

Туршлага:

Тэрээр 1975 онд Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн бөгөөд 1979 онд Массачусетсийн Технологийн Институтэд докторын зэрэг хамгаалсан байна. 1979-1985 онд Стэнфордын их сургуульд эдийн засгийн хичээл зааж байсан бөгөөд 1985 онд Принстоны их сургуульд ажиллаж байх үедээ Нью-Йоркийн их сургууль болон Массачусетсийн Технологийн Институтэд зочин профессороор ажиллаж байжээ. 2001 онд Америкийн эдийн засгийн тойм сэтгүүлийн редактор болсон бөгөөд дараа жил нь тэрээр Холбооны Нөөцийн Сангийн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогджээ. Бернанке нь 2005 оны эхээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан билээ. 2006-2014 онд Бернанке ХНС-ийн ерөнхийлөгчөөр ажиллав.

Эх сурвалж:

Britannica. Ben Bernanke. Retrieved from Britannica:

Nietzel, M. T. Nobel Prize In Economics Goes To Americans Ben Bernanke, Douglas Diamond And Philip Dybvig. Retrieved from Forbes:

Wikipedia. Ben Bernanke. Retrieved from Wikipedia: