Гол санаа:
Алдарт эдийн засагч Кейнс нэгэнтээ “Эдийн засагчдын үзэл санаа олон нийтийн ойлгодгоос хавьгүй хүчтэй” хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр ч эдийн засаг гэдэг бол маш өргөн хүрээнд яригддаг нийгмийн шинжлэх ухаан билээ. Тиймээс эдийн засгийн суурь ойлголтууд өнгөрсөн цаг хугацаанд өөрчлөгдөн хувьсаж, олон ялгаатай эдийн засгийн сэтгэлгээг бий болгожээ. Үзэл санаагаараа бие биенээсээ ялгагдаж, өмнө үеийн эдийн засгийн зарчмын сул талыг нөхөж гарч ирсэн энэхүү түүхийг нийтэд нь “эдийн засгийн сэтгэлгээний сургуулиуд” хэмээн нэрлэдэг. Бид та бүхэнд орчин үеийн макроэкономикс бий болсон цагаас эхлээд 1990-ээд оноос хурдтайгаар гарч ирсэн эдийн засгийн чиглэлүүд хүртэлх бүхий л сэтгэлгээний сургуулиудын онолын хамгийн чухал үзэл баримтлал, аргазүйн мэдээ мэдээллийг цуврал байдлаар танилцуулах болно.
Макроэкономиксийн сэтгэлгээний сургуулиуд:
Хуучин сонгодог сургууль
Хуучин Кейнсийн сургууль
Хуучинсаг монетарист сургууль
Шинэ сонгодог сургууль
Бодит бизнесийн мөчлөгийн сургууль
Шинэ Кейнсийн сургууль
Пост Кейнсийн сургууль
Австрийн сургууль
Шинэ улс төрийн сургууль
Эдийн засгийн өсөлтийн сургууль